2019 он: "ТАНД ОЙРХОН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

ХАНДАЛТ
Өнөөдөр |27
Энэ 7 хоногт |146
Энэ сард |1789
Энэ жил |24794
2019 онд |15701
2018 онд |15701

2018-05-15   08:44:42   385   2
  “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг шалгах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс даатгуулагч иргэд, ажил олгогч, харилцагч байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг бэлтгэн нэвтрүүлж байна. ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтны үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой юм.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хийгдэх боломж буурна гэж үзэж байна.

Холбоос: Энд дарна уу.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Азхүү
2018-10-19   05:07:50
Залруулга, даргын хүсэлт 2 оо өгсиймаа цалингаа хувааж баталгаажуулах гээд баталгаажсан бол уу
А.Гантулга
2018-07-20   05:18:35
Лавлагаа авах гэсийн яааж авах вэ???

ТАНЫ ТУСЛАХ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА