2019 он: "ТАНД ОЙРХОН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

ХАНДАЛТ
Өнөөдөр |12
Энэ 7 хоногт |304
Энэ сард |349
Энэ жил |13843
2018 онд |15055

2018-06-29   10:48:40   164   0
  ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо
Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг илүү өндөр түвшинд аймгийнхаа ард иргэд, даатгуулагчдад хүргэж сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө томоохон үр нөлөө, ач холбогдол бүхий ISO 9001:2015 Олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог Өмнөговь аймагтаа нэвтрүүлсэн анхны төрийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

Тус зорилтын хүрээнд 2018.06.27-28-ны өдрүүдэд Монголын Менежментийн мэргэшсэн зөвлөх багш Б.Уранчимэгийг урьж тус Хэлтсийн болон сумын байцаагч нарт сургалт зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2018 оныг дуустал тус хэлтэс дээр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд ирэх 2019 онд ISO 9001:2015 Олон улсын стандартын шаардлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн БАТЛАМЖ бүхий байгууллага болох зорилготой ажиллаж байна.

Монголын менежментийн мэргэшсэн зөвлөх багш Б.Уранчимэг нь 2003 оноос “Монголын Бүтээмжийн төв”-д ажиллан бүтээмж, чанарын удирдлага, байгууллагын төгөлдөршил–өөр мэргэшиж, манай улсын олон арван аж ахуй нэгж байгууллагуудад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд сургалт зөвлөгөө өгөх ажлыг тасралтгүй хийж ирсэн.

Ялангуяа ISO 9001 чанарын удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх төслийг 2008 оноос Мобиком корпораци, Скайтел ХХК, Шунхлай ХХК, АПУ Трейдинг ХХК, НДЕГ, ДЦС 3 ТӨХК, ДЦС 4 ТӨХК зэрэг манай улсын томоохон байгууллагуудад амжилттай хэрэгжүүлж буй туршлагатай зөвлөхүүдийн нэг юм.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА