Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах шалгалтыг зохион байгуулахтай холбогдуулан "Нийгмийн даатгал-Миний мэргэжил" ажил мэргэжлийн уралдааныг орон нутагт 5, Улаанбаатар хотод 2 бүсэд зохион байгуулж байна.
Говийн бүсийн уралдаан Даланзадгад хотод 10-р сарын 27-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрт амжилттай болж өндөрлөлөө.
Нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг сорих, дээшлүүлэх, туршлага солилцох шинэ санал санаачилгыг дэмжих, улсын байцаагчийн шалгалтад бэлтгэх зорилгоор зохион байгуулсан ажил мэргэжлийн уралдаан үндсэн 4 чиглэл болох хууль тогтоомжийн мэдлэг сорих даалгавар, гэрийн даалгавар, багийн ахлагчдын тэмцээн, хөгжөөн дэмжигчдийн дунд АХА тэмцээн зэрэг төрлөөр болж, нийлбэр дүнгээр аваргууд тодорлоо. Ажил мэргэжлийн уралдааны тэргүүн байранд Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн "Ёл" баг шалгарлаа. Говийн бүсээс шалгарсан баг улсын хэмжээний нэгдсэн шалгаруулалтад оролцох эрхээ авлаа. |