2019 он: "ТАНД ОЙРХОН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

ХАНДАЛТ
Өнөөдөр |26
Энэ 7 хоногт |318
Энэ сард |363
Энэ жил |13857
2018 онд |15055

2017-06-19   16:14:32   281   0
  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харьяа байгууллагуудын "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ийг 2017 оны 06 дугаар сарын 19,20-ний өдрүүдэд Даланзадгад сумын Т.Борын нэрэмжит талбайд зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг даргын орлогч Х.Батболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал болон газар хэлтсийн дарга нар оролцож баяр хүргэж, үг хэллээ. Өдөрлөгийн үеэр 484 иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын талаарх тараах материалыг тарааж, 115 даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулж, Сайн дурын даатгалын талаар нийт 68 даатгуулагчид мэдээлэл, зөвлөгөөг өгч 54 даатгуулагчийн 2 598 200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтрийг баталгаажуулж, Эрүүл мэндийн даатгалын талаар нийт 142 даатгуулагчийн 3 744 240 төгрөгийн эрүүл мэндийн даатгалыг хураан авч, дэвтэр баталгаажуулж өглөө. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааны талаар мэдээлэл өгч, нийт 53 даатгуулагчийн эмийн үнийн хөнгөлөлтийн жор дээр эрүүл мэндийн тасгийн дарга цохолт хийж, 100 иргэд, даатгуулагчаас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авч нэгтгэн дүгнэв. Мөн хамтран ажилладаг ХААН Банк, Төрийн банк, Голомт банкны ажилтнууд өөрийн байгууллагын нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг сурталчилж хамтарч ажиллав. Тус өдөрлөгийн үйл ажиллагааны талаар хэлтсийн дарга орон нутгийн UCTV, “Алтан говь” телевизэд мэдээлэл хийж байлаа.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА