Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх |
Шимтгэл төлсөн хугацаа: нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх ба сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх |
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар тооцож 4 сарын хугацаанд өгнө: |
Нийгмийн даатгалын хэлбэр | Тэтгэмж бодох хувь |
Албан журман даатгуулагч | 100% |
Сайн дурын даатгуулагч | 70% |
|
Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно. |